Кихара Минорү: Монголын Засгийн газартай нягт холбоотой байж гал түймрийн хохирол учирсан газар нутгийг нөхөн сэргээхэд туслалцаа үзүүлэх замаар хамтран ажиллана
Мэдээллийн алба

Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Кихара Минорү өчигдөр буюу 2026 оны 10 сарын 26 өдрийн хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ хурлын үеэр Японы сурвалжлагчийн Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан хээрийн түймэр, цаашид авах арга хэмжээний талаар асуусан асуултанд, “10 дугаар сарын 8-ний өдөр Монголын зүүн бүсийн Дорнод аймагт гарсан хээрийн түймрийн тухайд, Япон улсын Засгийн газар гал түймрийн хохирлын цар хүрээг гүнээ ухамсарлан, нухацтай хүлээн авч байна.
Монгол Улсын нийт ард түмэнд чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа илэрхийлье. Мөн 12 өдөр, гал түймэр унтарч, хүний амь хохироогүй тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. Гал түймэр гарсан шалтгааны талаар холбогдох байгууллагууд шалгалт явуулж байгаа гэж сонссон.
Тус Японы хөрөнгө оруулалттай компаниас “Уг шалгалтын явцад бүх талаар туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахын зэрэгцээ хохирол учирсан байгаль орчны одоогийн байдлыг судалж, аль болох хурдан нөхөн сэргээх, нутгийн хүрээлэн буй орчныг хамгаалах ажлыг Монголын холбогдох байгууллагынхантай хамтран идэвхи зүтгэлтэйгээр гүйцэтгэх болно.” гэсэн тайлан хүлээн авсан.
Миний хувьд, ийм ойлголттой байгаа. Японы Засгийн газар энэхүү хээрийн гал түймэр гарсантай холбогдуулан, Монголын Засгийн газартай нягт холбоотой байж, санал бодлоо нэгтгэн, гал түймрийн хохирол учирсан газар нутгийг нөхөн сэргээхэд туслалцаа үзүүлэх замаар хамтран ажиллах байр суурьтай байгаа “ гэж хариуллаа.
Орчуулсан П. Одгэрэл


















