7000 орчим уралдаанч хүүхэд байдгийн 900 орчим нь улсын наадамд морь унадаг
Энэ удаад 100 гаруй уяачийн хязаалангаас шүдээр хоёр, сэврээний өндрөөр 30, үүлдэрлэг байдлаар 55 хасагджээ.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, үндэсний их баяр наадмын хязаалан насанд 345 үрээ бүртгүүлсэнээс 236 үрээ уралдлаа.
Энэ удаад 100 гаруй уяачийн хязаалангаас шүдээр хоёр, сэврээний өндрөөр 30, үүлдэрлэг байдлаар 55 хасагджээ. Харин үлдсэн 20 орчим үрээг уяачид нь цаг агаарын байдалтай холбоотойгоор уралдуулаагүй тухай Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга Ц. Галбадрах мэдээлсэн юм.
Мөн уралдаанч хүүхдүүдийн бүртгэлийг цахимаар явуулсан бөгөөд хурууны хээгээр шалгаж бүртгээд, гарахад нь ч мөн хуруугаар нь шалгажээ. Өмнөх жилүүдээс ялгаатай нь уралдаанч хүүхдүүдийн даатгалыг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, ямар нэгэн эрсдэл гарсан тохиолдолд 20 сая төгрөгийг нөхөн олгох аж. Гэхдээ энэ нөхцлийг өнөөдрийн байдлаар “Номин”, “Миг” даатгал л зөвшөөрсөн байна.
Нэмж хэлэхэд өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд 7000 орчим уралдаанч хүүхэд байдгийн 900 орчим нь Улсын баяр наадамд морь унадаг гэсэн судалгаа гарчээ.


















