Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Алтанзул Азийн АШТ-ий алтан медалийн төлөө тулалдана

Йордан улсын Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-30-нд болж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Алтанзул Азийн АШТ-ий алтан медалийн төлөө тулалдана
А.Алтанзул Азийн АШТ-ий алтан медалийн төлөө тулалдана. Зураг: МҮОНРТ

Йордан улсын Амман хотод сонирхогчдын боксын U15, U17 хүртэлх насныхны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-30-нд болж байна.

Тэмцээнд 18 орны нийт 405 тамирчин (хөвгүүд 250, охид 155) өрсөлдөж байгаа ба манай улсаас Р.Жоланман, Ж.Бат-Отгоны удирдлага дор долоон тамирчин тулалдсанаас хоёр тамирчин медаль хүртэх нь тодорхой болов.

Тэмцээний хөвгүүдийн 75 кг-ын жинд Т.Даваажав хүрэл медаль хүртсэн бол охидын 46 кг-ын жинд А.Алтанзул мөнгөн медалийн болзол хангалаа.А.Алтанзул нөгөөдөр алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчинтай тулалдах бөгөөд тэрбээр залуучуудын УАШТ-ий хошой алт, өсвөрийн УАШТ-ий хошой алтан медальтай тамирчин гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Хуваалцах