Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдал хүлээлээ

Шигшээ наймд үлдэх барилдаанаа Бүх Африкын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн бөх Аминат Олувафунмилаотой хийж 1:2 хожигдов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдал хүлээлээ
А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдал хүлээлээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 58 кг-д хүч үзсэн А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдал хүлээлээ.

Шигшээ наймд үлдэх барилдаанаа Бүх Африкын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн бөх Аминат Олувафунмилаотой хийж 1:2 хожигдов.

Аминат Олувафунмилао цаашид хэрхэн барилдахаас шалтгаалж манай бөхөд боломж үлдсэн эсэх нь тодорхой болно.

Манай бөх эхний тойрогт Казахстаны тамирчин Гульшахарат Талассоватой дэвжээнд гарч, даралтад оруулан цэвэр ялсан юм.

Хуваалцах