Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Баярцэцэг "Хөх тавилан” кинонд тоглоно

Киноны гол дүрд мисс А.Баярцэцэг уригджээ. Тэрбээр Англи, Франц, Испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Баярцэцэг "Хөх тавилан” кинонд тоглоно
А.Баярцэцэг "Хөх тавилан” кинонд тоглоно. Зураг: МҮОНРТ

Г.Аюурзанын "Хэвтрийн хүн" зохиолоос сэдэвлэсэн киногоо найруулагч С.Бямба хийхээр болсноо хамгийн сүүлд мэдэгдсэн. Энэчлэн найруулагч нар зохиолчдын үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэн кино бүтээх нь нэмэгдсэн байна. Тухайлбал, найруулагч Т.Алтантуяа Төрийн шагналт Д.Норовын зохиолоос сэдэвлэн "Хөх тавилан" уран сайхны кино хийхээр зураг авалтаа эхлүүлжээ. Кино зураг авалт Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт үргэлжилж байгаа аж.

Киноны гол дүрд мисс А.Баярцэцэг уригджээ. Тэрбээр Англи, Франц, Испани хэлтэй. Олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн. "Miss World Mongolia 2015" тэмцээнд II байр эзлэн 2016 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, шилдэг 11 дүгээр байрт багтаж байсныг санаж байгаа биз ээ.

А.Баярцэцэг загвар өмсөхөөс гадна жүжиглэх авьяастай. Тэр энэ онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд тоглосон. Мөн "Явуулын хүн" уран сайхны киноны гол дүр бүтээсэн туршлагатай.

Хуваалцах