Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Бөртэ-Үжин “Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээн”-д түрүүлжээ

Энэ тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь тэргүүн байр эзэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Бөртэ-Үжин “Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээн”-д түрүүлжээ
А.Бөртэ-Үжин “Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээн”-д түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн гоо үзэсгэлэнт, авъяаслаг миссүүд эх орноо төлөөлөн өрсөлддөг "Miss Supertalent of the world" буюу “Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээн” БНСУ-ын Сөүл хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Бөртэ-Үжин нь тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр уран нугаралтын үзүүлбэрээрээ зохион байгуулагчдыг төдийгүй шүүгчдийг бишрүүлсэн аж. Мөн “K-pop Bornstar Hall”-д урилгаар суралцах эрх, “Daegu Haany” их сургуулийн хүндэт төлөөлөгч, “K-Beauty Cluwenco”-ын хүндэт төлөөлөгч, “Supertalent Duty free shop”-ын зар сурталчилгааны нүүр царай, “Supertalent World record”-ын хүндэт төлөөлөгч, “CNK internet news”-ын хүндэт төлөөлөгч, “Red Angel World Pr”-ын зар сурталчилгааны төлөөлөгчөөр тус тус шалгарсан аж. Ингэснээр 2018 оны Пёнчан өвлийн олимпийн нээлтэд оролцох эрхтэй болжээ.

Хуваалцах