Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Даваажаргал Дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Монголын залуучуудын ангиллын /Men Junior/ тамирчин А.Даваажаргал нийт 8 улсын тамирчидтай өрсөлдөж дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Даваажаргал Дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ
А.Даваажаргал Дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тажикстаны нийслэл Душанбе хотноо үргэлжилж байна. Өчигдөр багийн цуваа гараатай 24 км-ийн уралдаанд ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар багаараа мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэгвэл Душанбе хотноо өнөөдөр ганцаарчилсан цуваа гараатай 24км-ийн уралдаанаар дугуйн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 15:03 цагт Монголын залуучуудын ангиллын /Men Junior/ тамирчин А.Даваажаргал нийт 8 улсын тамирчидтай өрсөлдөж дугуйн ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Ташрамд дуулгахад, Улаанбаатарын цагаар 18:08 цагт Under-23 ангиллын тамирчин Б.Амартүвшин уралдана. Түүний насны ангилалд нийт 12 улсын тамирчин уралдах юм.

Хуваалцах