Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Энхтуул дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

Дэлхийн хамгийн шилдэгт ордог энэхүү тэмцээнд манай их мастер гурав дахь удаагаа урилгаар өрсөлдөх гэж байгаа нь энэ юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Энхтуул дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
А.Энхтуул дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Англи Улсад шатрын супер их мастерууд өрсөлддөг "Isle of Man" тэмцээн энэ сарын 20-нд эхлэх бөгөөд манайхаас их мастер А.Энхтуул оролцохоор болжээ.

Дэлхийн хамгийн шилдэгт ордог энэхүү тэмцээнд манай их мастер гурав дахь удаагаа урилгаар өрсөлдөх гэж байгаа нь энэ юм.

А.Энхтуул сүүлийн хоёр жил дараалан энэ тэмцээнд эрчүүдтэй өрсөлдөхдөө хамгийн сайн тоглосон эмэгтэй шатарчдаас шалгарч, эхний зургаад багтаж байв.

Хуваалцах