Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Эрдэнэ-Очир агсны 50 насны ойд зориулсан “Аялагхан залуу нас” яруу найргийн наадам болно

Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны 50 насны ойд зориулсан “Аялагхан залуу нас” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Эрдэнэ-Очир агсны 50 насны ойд зориулсан “Аялагхан залуу нас” яруу найргийн наадам болно
А.Эрдэнэ-Очир агсны 50 насны ойд зориулсан “Аялагхан залуу нас” яруу найргийн наадам болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит Дорноговь аймгийн номын сангийн санаачилгаар Монголын зохиолчдын эвлэл, А.Эрдэнэ-Очир сан, МҮОНРТ-ийн “Гулранс” төв, Дорноговь аймгийн Соёл урлагийн газар, Монголын зохиолчдын “Хурмаст тэнгэр” төв хамтран Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны 50 насны ойд зориулсан “Аялагхан залуу нас” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна.

Тус наадам 16-25 насны залуу яруу найрагчдыг хамрах бөгөөд оролцогчид чөлөөт сэдвийн нэг шүлгээ ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуусталх хугацаанд selenge_v@yahoo.com хаягаар илгээх юм байна. Мөн 16-25 насны залуу яруу найрагчид сүүлийн гурван жилд гаргасан яруу найргийн номоо МЗЭ-ийн 207 тоот /В.Сэлэнгэ/ хаягаар хүргүүлэх бөгөөд шилдэг нэг номыг шалгаруулж шагнах ажээ.

“Аялагхан залуу нас” яруу найргийн наадмын нийт оролцогч залуу яруу найрагчдын илгээсэн шүлгээс 21 шүлгийн эзнийг шалгаруулж Улаанбаатар хотод болох дараагийн шатанд оруулах бөгөөд тэргүүн байрын эзнийг цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Түүнчлэн дэд болон гуравдугаар байр, шилдэг номын эзнийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнах юм байна.

Сонирхуулахад, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны 50 насны ойд зориулсан “Аялагхан залуу нас” яруу найргийн наадамтай холбоотой мэдээллийг 99140183, 91160639 дугаараас лавлах боломжтой.

Хуваалцах