Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

А.Гансүх сайд Беларусь улсад айлчилж байна

Зам, тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад айлчилж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Гансүх сайд  Беларусь улсад  айлчилж байна
А.Гансүх сайд Беларусь улсад айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн сайд А.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, холбооны сайд А.А.Сивакийн урилгаар тус улсад айлчилж байна.

Айлчлалын үеэр Беларусийн Тээвэр, холбооны сайд А.А.Сивактай хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Зам, тээврийн яам болон Беларусийн Тээвэр, холбооны яам хоорондын хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулах юм.

Мөн энэ үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх тус улсын Төмөр замын удирдлагын төвтэй танилцах юм байна. Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах цаашид хамтран ажиллах юм байна. Айлчлал энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Түлхүүр үг:А.Гансүх сайд Беларусь улсад айлчилж байна
Хуваалцах