Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Ичинноров таван даваатай башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн Харү башёгийн тав дахь өдрийн барилдаан боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Ичинноров таван даваатай башёг тэргүүлж байна
А.Ичинноров таван даваатай башёг тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын тэмцээн Харү башёгийн тав дахь өдрийн барилдаан боллоо. Энэ өдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал Аояаматай барилдаж дөрөв дэх даваагаа авсан бол 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж Точиношинтэй барилдаж тоттари мэхээр, 71 дэх ёкозүна Какүрю М.Ананд комосүби Такарафүжитэй барилдаж сүкинаги мэхээр давж тус бүр даваагаа ахиуллаа.

Маргааш Хакүхо секиваки Тоёоношиматай, Харүмафүжи секиваки Ёшиказитэй барилдах бол Какүрютэй маэгаширагийн хоёроос барилдаж байгаа Точиношинтэй барилдана. Харү башёг маэгаширагийн 11-ээс эрэмбэлэгдэн барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров, озэки Кисеносато, Икой нарын гурван бөх нэг ч унаагүй тэргүүлж байна.

Хуваалцах