А.Хүчитбаатар агсанд зориулж дурсгалын хөшөө босгожээ
Хөл мэхээрээ алдартай байсан тэрээр 2002 оноос мэргэжлийн сүмогоор барилдаж, 56 башёд хүч үзэж, комүсүби цол хүртсэн төдийгүй жонокүчи, жонидан, санданмэ зиндаанд ганц ч уналгүйгээр түрүүлсэн шилдэг сүмочийн нэг байлаа.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд “хөл мэх”-ээрээ гайхагдаж явсан Токитэнкү А.Хүчитбаатар агсанд зориулж дурсгалын хөшөө босгожээ.
Мэргэжлийн сүмогийн дэвжээнд комүсүби цол хүртэж, Монгол төдийгүй Япончуудын хайр, хүндлэлийг хүлээсэн Токитэнкү А.Хүчитбаатар цусны хорт хавдрын улмаас 37-хон настайдаа тэнгэрийн оронд одож, сүмо бөхийн спортод нөхөж баршгүй гарз тохиолдсон билээ.