Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

А.Мөнгөнзул олон улсын кино наадмыг шүүнэ

Мөн найруулагч Д.Галбаярын бүтээл "Миний Нууц", А.Төгсбаярын "Хүн Мод", С.Бүжингийн "Сайн Аав" гэсэн Монгол кино "Cinema of the World Section" хэсэгт оролцож, дэлхийн 220 гаруй кино уран бүтээлтэй хамт олон улсын үзэгчдэд хүрэх юм байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Мөнгөнзул олон улсын кино наадмыг шүүнэ
А.Мөнгөнзул олон улсын кино наадмыг шүүнэ. Зураг: МҮОНРТ

Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх оны нэгдүгээр сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн кино наадамд Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул тус фестивалийн "Spiritual Films Section"-ийн шүүгчээр албан ёсоор уригдаж оролцох аж.

Хуваалцах