А.Мөнхбат хүрэл медаль хүртлээ
А.Мөнхбат хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы бөх Сатошиг ялж, Пара Азийн наадмын гурав дахь медалиа ийнхүү хүртсэн юм.
Мэдээллийн алба

Индонези улсын Жакарта хотод болж буй Пара Азийн III наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн эрэгтэй 60 кг-ын жинд өрсөлдсөн А.Мөнхбат хүрэл медаль хүртлээ.
Түүний жинд Узбекстаны тамирчин Ю.Нигматов алт, Казакстаны Азамат мөнгөн медалийн эзэн болжээ.
А.Мөнхбат хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Японы бөх Сатошиг ялж, Пара Азийн наадмын гурав дахь медалиа ийнхүү хүртсэн юм.
Энэ жил 29 настай тэрбээр 2010 онд БНХАУ-ын Гуанжоуд болсон Пара Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн бол 2014 оны БНСУ-ын Инчонд болсон наадамд хүрэл медаль хүртэж байсан юм. 2017 онд Дэлхийн цомоос хүрэл медальтай ирж байсан.
Индонезийн Жакартад болж буй наадамд Монголын баг спортын 9 төрөлд 40 тамирчин, 14 дасгалжуулагчийн хамт оролцож буй.


















