А.Отгонбаяр нийлбэр дүнгээр алтан медаль хүртэв
Харин залуучуудын ангиллын 83 кг-ын жинд Х.Төртайван хэвтээгээс 137 кг-ыг шахсан бол газраас таталтаар 235 кг-ыг татснаар хүрэл медаль хүртжээ.
Мэдээллийн алба

Пауэрлифтингийн Азийн АШТ энэ сарын 1-5-нд Энэтхэг Улсад зохион байгуулагдаж өндөрлөв.
Тус тэмцээнээс манай улсын хоёр тамирчин алт, хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Тодруулбал тэмцээний М-1 ангиллын -120 А.Отгонбаяр суултын төрөлд 280 кг-ыг шахсан бол хэвтээгээс 230, газраас таталтаар 230 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн байна.
Харин залуучуудын ангиллын 83 кг-ын жинд Х.Төртайван хэвтээгээс 137 кг-ыг шахсан бол газраас таталтаар 235 кг-ыг татснаар хүрэл медаль хүртжээ.


















