Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Сүхбат аваргын шагналыг энэ жил хэн гардах бол

Сар шинэ дөхөх үед уг шагналын эзнээр хэн тодрох бол гэсэн таамаг бөх сонирхогчдын дунд өрнөдөг. Гэхдээ одоогоор оньсго мэт байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Сүхбат аваргын шагналыг энэ жил хэн гардах бол
А.Сүхбат аваргын шагналыг энэ жил хэн гардах бол. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн цагаан сараар Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат өөрийнхөө нэрэмжит “Ирээдүйн аварга” нэртэй шагнал гардуулдаг.

Үүнийгээ тэрбээр улсын цолонд ойрхон, сайн барилдаж байгаа бөхөд олгодог билээ. Сар шинэ дөхөх үед уг шагналын эзнээр хэн тодрох бол гэсэн таамаг бөх сонирхогчдын дунд өрнөдөг. Гэхдээ одоогоор оньсго мэт байна.

Харин өнгөрсөн жилүүдэд хэн хэн хүртэж байсныг доор эргэн дурсья.

2007- Улсын харцага Ө.Даваабаатар
2008- Улсын начин Б.Ганзориг
2009- Улсын арслан Ц.Содномдорж
2010- Улсын аварга Ч.Санжаадамба
2011- Улсын арслан Н.Батсуурь
2012- Улсын заан Б.Пүрэвсайхан
2013- Улсын харцага Т.Баасанхүү
2014- Улсын заан Н.Жаргалбаяр
2015- Аймгийн арслан Ш.Пүрэвгарьд
2016- Улсын начин Ч.Хөхчирэнгэр
2017- Аймгийн арслан Э.Ууганбаяр нар хүртэж байжээ.
2018-...?

Хуваалцах