А.Сүхбат: Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хэтэрхий залхуу юм
Тэрүнофүжи хэтэрхий залхуу юм. Хэн ч гүйгээд гараад явчихаар онгорхой хаалга байхад хойш суугаад байх юм. Эсвэл тэр энэ амжилтандаа сэтгэл ханачихаад байгаа юм уу
Мэдээллийн алба

Монгол Улсын Гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн талаарх шүүмжээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр “Тэрүнофүжи хэтэрхий залхуу юм. Хэн ч гүйгээд гараад явчихаар онгорхой хаалга байхад хойш суугаад байх юм. Эсвэл тэр энэ амжилтандаа сэтгэл ханачихаад байгаа юм уу” гэжээ. Уг нь түүнийг элэг нэгт бид “Их аварга болно” гэж үнэлдэг. А.Сүхбат аварга ч ингэж боддог болохоороо дээрх шүүмжийг хэлсэн биз ээ. Ахын үг түүнд очвол нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах болов уу.
Г.Ган-Эрдэнэ өнөөдрийн байдлаар найман даваатай явна.


















