А.Тэлмэн хамгийн "азтай" оролцогчоор нэрлэгдэв
Тэрбээр өрсөлдөгчгүйн учир "The Voice of Mongolia"-ийн тайзан дээр "Гурван охин" хамтлагийн Х.Анутай "Battle"-дсан юм.
Мэдээллийн алба

Монгол Улмын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн дуучин, шүүгч Д.Болдын нэгэн сонирхолтой үзүүлбэр нь оролцогч А.Тэлмэн байлаа.
Тэрбээр өрсөлдөгчгүйн учир "The Voice of Mongolia"-ийн тайзан дээр "Гурван охин" хамтлагийн Х.Анутай "Battle"-дсан юм.
Тэдний хамтдаа амилуулсан дуу "Үүлэн цоорхойн наран" хэмээх сэтгэлд хоногшсон уран бүтээл байлаа.
Тус үзүүлбэрийн гэнэтийн бэлэг шүүгч Д.Болд өөрөө өрсөлдөгчтэйгөө хамтран дуулсан юм. Ингэснээр үзүүлбэрийг улам чимсэн төдийгүй А.Тэлмэн энэ шоуны хамгийн "азтай" оролцогчоор нэрлэгдэв.


















