А.Төгсбаяр “Хүн мод” киногоор дахин мэндчилнэ
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино энэ сарын 29-нд бүх кино театраар нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байна.
Мэдээллийн алба

Тэртээ 1983 онд “Гарын таван хуруу” кино дэлгэцнээ “амилж” Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Аав ээжийн хайр, ах дүүгийн халамж, гэр бүлийн үнэ цэнэ, нандин дурсамжийн талаар нэгийг тунгаан, хоёрыг бодогдуулахын зэрэгцээ ах дүүс амьдралын ээдрээт замыг хэрхэн туулж, жаргал зовлон амсахын хэрээр ухаажин ихийг бүтээж, сурч хөдөлмөрлөж байгаа тухай өгүүлдэг энэ киног шүүмжлэгчид Монголын анхны гэр бүлийн кино хэмээн хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл 34 жилийн дараа дахин нэг гэр бүлийн кино дэлгэцнээ гарахад бэлэн болжээ.
“Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаярын бүтээл “Хүн мод” уран сайхны кино энэ сарын 29-нд бүх кино театраар нэгэн зэрэг нээлтээ хийх гэж байна.
“Сайн уу амьдрал минь”, “Хэцүү анги”,“Ах дүүс”, “Эрэмдэг”, “Эцсийн хүсэл” зэрэг үзэгчдийг байлдан дагуулсан кинонуудыг бичиж, найруулж, гол дүрийг нь бүтээсэн тэрбээр дараагийн уран бүтээлээ Монголынхоо бүх гэр бүлд зориулжээ.


















