Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Өнөржаргал мөнгөн медаль хүртжээ

Бэртэл гэмтэл багатай бөхийн төрөл гэгддэг жюү жицүгээр хичээллэх болсон жүжигчин А.Өнөржаргал өнгөрсөн жилийн уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Өнөржаргал мөнгөн медаль хүртжээ
А.Өнөржаргал мөнгөн медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна.

Энэхүү тэмцээнд 36 байгууллагын 350- аад тамирчин өрсөлдөж буй аж.

Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын өрсөлдөөн болж шилдгүүдээ тодруулахад 69 кг-ын жинд “Garuda” клзбийн тамирчин, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө мөнгөн медаль хүртэж мэргэжил нэгтнүүдээ баярлуулав.

Бэртэл гэмтэл багатай бөхийн төрөл гэгддэг жюү жицүгээр хичээллэх болсон жүжигчин А.Өнөржаргал өнгөрсөн жилийн уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

Хуваалцах