А.Зул оюутны ДАШТ-д 14 дүгээр байрт оржээ
Тэмцээний эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайд А.Хосбаяр 19 дүгээр байрт оржээ. Тэрбээр үүнээс гадна гурван зайд уралдсан бөгөөд 500 метрт 23, 1000 метрт 27, 1500 метрт 26 дугаар байрт орсон байна.
Мэдээллийн алба

Беларусын Минск хотод тэшүүрийн оюутны ДАШТ болж байгаа бөгөөд Монголын хоёр тамирчин өрсөлдөж буй.
Тэмцээний эрэгтэйчүүдийн 5000 метрийн зайд А.Хосбаяр 19 дүгээр байрт оржээ. Тэрбээр үүнээс гадна гурван зайд уралдсан бөгөөд 500 метрт 23, 1000 метрт 27, 1500 метрт 26 дугаар байрт орсон байна.
Харин эмэгтэйчүүдийн 500 метрт ОУХМ А.Зул 14 дүгээр байрт хурдалсан нь Монголын тэшүүрчдийн энэ удаагийн тэмцээнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт боллоо.
А.Зул үүнээс гадна 5000 метрт уралдсан боловч амжилтыг нь тооцоогүй аж.


















