ААШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан болов
Б.Нарантуяа 2006 оноос эхлэн бильярдын спортоор хичээллэж, снукер бильярдын УАШТ-д 10, пүүл бильярдын УАШТ-д есөн удаа түрүүлжээ.
Мэдээллийн алба

Катарын нийслэл Доха хотод болсон снукер бильярдын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас таван тамирчин өрсөлдөж, тэр дундаас Б.Нарантуяа хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрбээр энэ төрөлд тивийн тэмцээнээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болсон юм. Түүний энэ бахдам амжилтыг үнэлж Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшуулжээ.
Сонирхуулахад, Б.Нарантуяа 2006 оноос эхлэн бильярдын спортоор хичээллэж, снукер бильярдын УАШТ-д 10, пүүл бильярдын УАШТ-д есөн удаа түрүүлжээ.


















