Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аав шигээ алтан медаль энгэртээ зүүсэн бяцхан хүүд улам их амжилт хүсэе

Монголын жүдо бөхийн холбоо дэргэдээ өсвөрийн тамирчдыг бэлтгэдэг жүдо бөхийн академийг ажилуулдаг билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аав шигээ алтан медаль энгэртээ зүүсэн бяцхан хүүд улам их амжилт хүсэе
Аав шигээ алтан медаль энгэртээ зүүсэн бяцхан хүүд улам их амжилт хүсэе. Зураг: МҮОНРТ

Монголын жүдо бөхийн холбоо дэргэдээ өсвөрийн тамирчдыг бэлтгэдэг жүдо бөхийн академийг ажилуулдаг билээ.

Ирээдүйн олимп, тив, дэлхийн алдартай жүдочдыг бэлтгэж буй тус академид Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр тэргүүтэй Монголын шилдэг жүдочдын охид, хөвгүүд бэлтгэл хийдэг.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд бяцхан жүдочдын дунд дээрх академийн зүгээс тэмцээн зохион байгуулахад Н.Түвшинбаярын том хүү Манлай алтан медаль хүртэж, аавыгаа баярлууллаа.

Аав шигээ алтан медаль энгэртээ зүүсэн бяцхан хүүд улам их амжилт хүсье.

Хуваалцах