Абдулрашид Садулаев цаашдаа 97 кг-д барилдана
Абдулрашид Садулаев олимп, дэлхийн алтан медалиудаа 86 кг-ийн жинд хүртсэн юм.
Мэдээллийн алба

“Рио-2016” олимпийн алтан медальт, дэлхийн хошой аварга ОХУ-ын Абдулрашид Садулаев Дагестанд болсон Европын аваргын тэмцээний 92 кг-ийн жинд түрүүлжээ. Тэрбээр финалд Азербайжаны Шариф Шарифовыг 2-1 харьцаатай оноогоор ялсан байна.
Европын аваргын тэмцээний дараа Садулаев "Би 92 кг-ийн жинд дасан зохицсон. Яг надад таарсан жин. Харамсалтай нь олимпийн жин биш болохоор цаашдаа 97 кг-д барилдана” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.
Абдулрашид Садулаев олимп, дэлхийн алтан медалиудаа 86 кг-ийн жинд хүртсэн юм.
Энэ жинд түүнийг АНУ-ын тамирчин олимп, дэлхийн аварга Кайл Снайдер хүлээж байна. Бөхчүүд 2017 оны ДАШТ-д 97 кг-д барилдаж, Снайдер 6-5 гэсэн оноогоор ялж байлаа.


















