Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Абу Даби-2017” гран при тэмцээн эхэлнэ

Энэ удаагийн гран прид 48 орны 290 гаруй жүдоч барилдана. Үүнээс ОХУ-ын жүдогийн баг хамгийн олон буюу 25 тамирчинтай байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Абу Даби-2017” гран при тэмцээн эхэлнэ
“Абу Даби-2017” гран при тэмцээн эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо маргааш жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Абу Даби-2017” гран притэмцээн эхэлнэ. Уг тэмцээнд манай улсаас найман тамирчин хүчээ үзэх юм.

Эрэгтэй:

-60 кг: Г.Болдбаатар

-66 кг: Д.Төмөрхүлэг

-66 кг: Г.Хэрлэн

-73 кг: Г.Одбаяр

-81 кг: Г.Дагвасүрэн, О.Ууганбаатар

Эмэгтэй:

-52 кг: Б.Хорлоодой

-57 кг: Д.Сумьяа

Энэ удаагийн гран прид 48 орны 290 гаруй жүдоч барилдана. Үүнээс ОХУ-ын жүдогийн баг хамгийн олон буюу 25 тамирчинтай байна. ОХУ-ын тамирчдын хувьд манай улсад хамтарсан бэлтгэл хийж байгаад явсан билээ.

Хуваалцах