Абу Дабигийн гран при энэ сарын 26-28-нд болно
Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Абу Дабигийн гран при тэмцээн энэ сарын 26-28-нд болно.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Абу Дабигийн гран при тэмцээн
энэ сарын 26-28-нд болно.
Үүнд 50 улсын 304 жүдоч зодоглохоор мэдүүлгээ илгээснээс манай улсаас найман жүдоч хүч үзнэ.
Тодруулбал эрэгтэйчүүдийн 60кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, 66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Г.Хэрлэн, 73кг-д ОУХМ Г.Одбаяр 81кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, ОУХМ Г.Отгонбаатар нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 52кг-д Б.Хорлоодой, 57 кг-д гавьяат тамирчин Д.Сумъяа нар багтжээ.


















