Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Абу Дабигийн “Их дуулга”-д оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний ээлжит цуврал АНЭУ-ын Абу Даби хотод болно. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Абу Дабигийн “Их дуулга”-д оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо
Абу Дабигийн “Их дуулга”-д оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Зураг: МҮОНРТ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээний ээлжит цуврал АНЭУ-ын Абу Даби хотод болно. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тэмцээн 2025 оны 11 дүгээр сарын 28–30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ тэмцээнд одоогийн байдлаар 55 орны 435 жүдоч зодоглохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл манай улсаас эрэгтэй найм, эмэгтэй долоон тамирчин оролцож байгаа.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Т.Түмэнжаргал, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Ж.Энхтөр, 81 кг-д О.Шинэхүү, 90 кг-д Ц.Ган-Эрдэнэ, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар зодоглоно. Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг-д М.Цэндбазар, Г.Энхжин, 63 кг-д Л.Энхрийлэн, +78 кг-д Д.Номинзул нар өрсөлдөнө.

Хуваалцах