Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Соёл, спорт

“Адууны соёл” тусгай үзэсгэлэн худалдаа 2 дахь өдрөө үргэлжилж байна

Арга хэмжээний хүрээнд иргэд, жуулчид монгол адууны түүх, өв уламжлал, ахуй соёлтой танилцахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Адууны соёл” тусгай үзэсгэлэн худалдаа 2 дахь өдрөө үргэлжилж байна
“Адууны соёл” тусгай үзэсгэлэн худалдаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

“Адууны соёл” тусгай үзэсгэлэн худалдаа нь монгол адуутай холбоотой өв соёл, уламжлал, үндэсний үнэт зүйлсийг олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний үйлдвэрлэгчид, гар урчуудын бүтээлийг дэмжих, адууны аж ахуйтай холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос танилцуулах зорилготой.

Арга хэмжээний хүрээнд иргэд, жуулчид монгол адууны түүх, өв уламжлал, ахуй соёлтой танилцахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна.

Хуваалцах