Агаарт алхах экстрем үзүүлбэрийн мэргэшсэн циркчин М.Мягмарсайхан
Үндэсний их баяр наадмын нээлтэд Монголын циркчид дэлхийд гайхагдсан шилдэг үзүүлбэрүүдээ толилуулсан бөгөөд циркчин М.Мягмарсайхан агаарт алхах экстрем үзүүлбэр үзүүлсэн юм.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болсон билээ.
Үндэсний их баяр наадмын нээлтэд Монголын циркчид дэлхийд гайхагдсан шилдэг үзүүлбэрүүдээ толилуулсан бөгөөд циркчин М.Мягмарсайхан агаарт алхах экстрем үзүүлбэр үзүүлсэн юм.
Циркчин М.Мягмарсайхан Монголд агаарт алхах экстрем үзүүлбэр үзүүлдэг ганц мэргэшсэн жүжигчин гэдгээрээ онцлог аж.


















