Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, 4 шинэ онгоцтой болно

Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын 4 онгоц оруулж ирнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, 4 шинэ онгоцтой болно
Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, 4 шинэ онгоцтой болно. Зураг: МҮОНРТ

Агаарын тээврээр 14,0 мян.тн ачаа тээж 1.5 сая.зорчигч тээвэрлэнэ. Үүнээс олон улсын чиглэлд 1.05 сая, орон нутгийн чиглэлд 450 мянган зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр агаарын ачаа тээвэр 8.5 хувь, зорчигчийн тоо 66.7 хувиар нэмэгдэнэ гэсэн үг юм.

АНУ-тай “Open sky” агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулсан. Австрали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлнэ. Орон нутгийн нислэгийг сэргээж, 9 чиглэлд тогтмол нислэгтэй болж, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Агаарын хөлгийн парк шинэчлэлтийг үргэлжлүүлж, шинээр том оврын 4 онгоц оруулж ирнэ гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах