Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв.

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тус асуудлыг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд тодорхой саналууд гаргасныг дурдаад, УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг хэлэлцээрийн төсөлд тусган, хоёр тал харилцан зөвшилцөн засч сайжруулах шаардлага байгаа тул хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасан.

Энэхүү саналыг УИХ-ын гишүүн Ч.Анар дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжсэнээр хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Хуваалцах