Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг тоглоно

Нийслэлийн Улаанбаатар чуулга Монголын Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд сэргээн тоглох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг тоглоно
“Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг тоглоно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Улаанбаатар чуулга Монголын Үндэсний Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжгийг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд сэргээн тоглох гэж байна.
Энэхүү жүжиг нь VIII Богд Жавзандамба хутагт, Да лам Цэрэнчимэд, Хошой чин ван Ханддорж, сайн ноён хан Намнансүрэн зэрэг тухайн үеийн шашин, төрийн зүтгэлтнүүдийн ухаалаг шийдвэр, холч хараа, зориг тэвчээрийн хүчинд Монгол оронд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Монгол орноо тусгаар тогтносон Хаант улс болгосон тухай түүхэн үнэнийг өгүүлэх дуулалт жүжиг юм.
“Ай Нан аа” дуулалт жүжгийн зохиолыг зохиолч Б.Цогнэмэх /Гэгээн Муза наадмын Гран При шагналт/, хөгжмийг хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /одоо Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч/ бичиж, Монголын театр, киноны нэрт найруулагч МУУГЗ Л.Эрдэнэбулган найруулан олны хүртээл болгосон байна.
Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан сэргээн тоглох “Ай Нан аа” дуулалт жүжгийн дүрүүдэд Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, МУГЖ С.Ганзориг, Г.Хонгорзул, СТА М.Анхтуяа, Б.Батболд, Б.Эрдэнэсаруул, гоцлол дуучин Ж.Буянтогтох, О.Анхчимэг, Ч.Дорж, Ц.Гансүх, Н.Бямбадорж, Э.Очирсайхан, Улаанбаатар чуулгын бүжигчид оролцон тоглож, хөгжмийг удирдаач, СТА Д.Нямдаш, “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал тоглох юм гэж Нийслэлийн Улаанбаатар чуулгаас мэдээллээ.

Хуваалцах