Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно

Азийн зуны спортын ХХ наадам Япон улсын Айчи мужийн төв Нагояа хотод 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно
“Айчи-Нагояа 2026” хөгжөөнт гүйлтийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Азийн зуны спортын ХХ наадам Япон улсын Айчи мужийн төв Нагояа хотод 2026 оны есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд зохион байгуулагдана.

1958 онд Токио, 1994 онд Хирошима хотноо Азийн наадмыг хүлээн авч байсан Япончууд ийнхүү 3 дахь удаагаа Нагояа хотноо шар тивийн наадмыг хүлээн авах юм.

“Ханжоу-2022” Азийн наадам нь "COVID-19" цар тахлын улмаас 2023 он руу хойшлогдсон тул, 2026 оны наадам нь Азийн наадмын уламжлалт 4 жил тутмын мөчлөгтөө дахин орж буйгаар онцлогтой.

Азийн наадмыг сурталчилах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ нь Азийн наадмын уламжлалт үйл ажиллагаа бөгөөд “Айчи-Нагояа 2026” Азийн наадмын зохион байгуулагч орныг олон нийтэд таниулах, соёлын сурталчилгаанд чиглэсэн.

Тиймээс Олон улсын “Олимпын өдөр” буюу зургаадугаар сарын 23-ны өдөр "Asian Games-Fun Run" Хөгжөөнт гүйлтийн арга хэмжээг Улаанбаатар хотноо “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулахаар Үндэсний олимпын хороо бэлтгэл ажлаа хангаж байна гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах