Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлжээ
Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Э.Сумьяабат, Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн харцага Т.Дүгэрдорж нар шалгарлаа.
Мэдээллийн алба

Булган аймагт XVII жарны "Урвуулагч хэмээх" шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан боллоо.
Аймгийн арслан, заануудаар магнайлуулан барилдсан хүчит 64 бөхөөс Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүлж, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл үзүүрлэв.
Их шөвөгт Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн арслан Э.Сумьяабат, Завхан аймгийн Отгон сумын харьяат аймгийн харцага Т.Дүгэрдорж нар шалгарлаа.


















