Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүллээ

Энэхүү барилдаанд аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Ж.Алтаншагай, Д.Эрдэнэтулга, аймгийн заан Х.Ариунбаатар, аймгийн начин Б.Төрмөнх, Ч.Ренчиндаваа, С.Жанчивдорж, Ж.Галмандах, Ж.Гантогтох нарын тэргүүтэй аймаг, сумын цолтой болон залуу 32 хүчтэн зодоглосон.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүллээ
Аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Говь-Алтай аймгийн ИТХ-ын VI хуралдаанд зориулсан Ардын хувьсгалын 97 жилийн ой үндэсний их баяр наадмаар шинээр улс, аймаг, даншигийн цол авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн барилдаан болжээ.

Тус барилдааны үеэр шинээр цол авсан бөхчүүдэд аймгийн ИХТ, ЗДТГ-аас хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү барилдаанд аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан, Ж.Алтаншагай, Д.Эрдэнэтулга, аймгийн заан Х.Ариунбаатар, аймгийн начин Б.Төрмөнх, Ч.Ренчиндаваа, С.Жанчивдорж, Ж.Галмандах, Ж.Гантогтох нарын тэргүүтэй аймаг, сумын цолтой болон залуу 32 хүчтэн зодоглосон.

Ийнхүү Дэлгэр сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ "Юби-Ойл" ХХК-ын бөх аймгийн арслан Ч.Эрдэнэсайхан түрүүлж, Бигэр сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0208-р ангийн бөх аймгийн арслан Ж.Алтаншагай үзүүрлэж, Төгрөг сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээний бөх аймгийн шинэ залуу арслан Д.Эрдэнэтулга, Цээл сумын харьяат Хантайшир бөхийн дэвжээ, Хилчин спорт хорооны бөх аймгийн шинэ залуу заан Х.Ариунбаатар нар их шөвөгт шалгарлаа.

Хуваалцах