Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн есөн харцага, есөн начин халз барилдана

Хоёр багийн гишүүд эсрэг багийн бүх бөхтэй тойргийн журмаар барилдаж, багийн гишүүдийн нийт даваагаар ялагчийг тодруулах юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн есөн харцага, есөн начин халз барилдана
Аймгийн есөн харцага, есөн начин халз барилдана. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” Дэвжээнээс санаачлан тус дэвжээний аймгийн харцага, начин цолтой бөхчүүдийн багийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.

Тус барилдаанд Өвөрхангай аймгийн харьяат есөн харцага, есөн начин оролцох бөгөөд чансаагаар хоёр багт хуваагдан өрсөлдөх аж.

Хоёр багийн гишүүд эсрэг багийн бүх бөхтэй тойргийн журмаар барилдаж, багийн гишүүдийн нийт даваагаар ялагчийг тодруулах юм.

Энэ барилдаанд ялсан баг цаашид аймгийн заан, арслангуудын багтай, улмаар улсын цолтнуудын багтай өрсөлдөх журмаар улам сонирхолтойгоор өрсөлдөх ажээ.

Эхний барилдаан арванхоёрдугаар сарын 7-нд “Мөнхийн Үсэг” группын спорт танхимд болно.

Хуваалцах