Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн харцага Д.Пүрэвдорж хоёр дахиа түрүүллээ

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Хөвсгөл Эрчим" ХХК, “Хөхий” констракшн, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Баттүвшин, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Кардеш" ХХК, "Түшиг багана" ХХК, “Булганхан” дэвжээний бөх

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн харцага Д.Пүрэвдорж хоёр дахиа түрүүллээ
Аймгийн харцага Д.Пүрэвдорж хоёр дахиа түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт арслан Жадамбын Сундуйгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сод Монгол” групп, "Повер Пласт" ХХК, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн харцага Дамдинсүрэнгийн Пүрэвдорж түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, Монгол Улсын гавьяат тамирчин, цэргийн арслан Лхагвасүрэнгийн Отгонбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Хөвсгөл Эрчим" ХХК, “Хөхий” констракшн, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Баттүвшин, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Кардеш" ХХК, "Түшиг багана" ХХК, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.

Дунд шөвгийн долоод аймгийн хурц арслан Б.Баянмөнх, аймгийн арслан Ш.Отгонтөгс, аймгийн харцага Х.Наранбаяр нар үлдэв.

Дээрх барилдаанд аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн, Н.Баттүвшин, О.Баярхүү, Ч.Энхмөнх, Ө.Батзул, О.Гантулга, Ц.Мөнхбаяр, Б.Мижидсүрэн, Б.Баянмөнх нараар магнайлуулсан 224 бөх зодоглосон юм.

Хуваалцах