Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны нэг Зүүн хүрээ “Дашчойлин” хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах На

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ. Зураг: МҮОНРТ

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдааны нэг Зүүн хүрээ “Дашчойлин” хийдийн нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Сүхбаатарын Сүхбат үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эбэг” ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Ш.Отгонтөгс, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Шүрт булаг” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарлаа.

Өнөөдөр 12:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан эхэлнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хуваалцах