Аймгийн цолтой найман бөх тавын даваанд хүч үзэж байна
Улсын цолны босго даваанд хүчит 32 бөх шалгарч үлдсэний найм нь улсын цол горилж буй аймгийн арслан, заан цолтон байна.
Мэдээллийн алба

Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа үргэлжилж байна.
Улсын цолны босго даваанд хүчит 32 бөх шалгарч үлдсэний найм нь улсын цол горилж буй аймгийн арслан, заан цолтон байна.
Тодруулбал:
Булган аймгийн арслан Д.Тамир
Говь-Алтай аймгийн хурц арслан Б.Хишигбаатар
Ховд аймгийн арслан О.Хангай
Баян-Өлгий аймгийн арслан Б.Серик
Төв аймгийн арслан Г.Ганжад
Булган аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ
Архангай аймгийн арслан М.Бадарч
Архангай аймгийн заан Ж.Дагва-Очир


















