“Айнтрахт Франкфурт” эхний хожлоо авлаа
“Боруссиа Мюнхенгладбах” энэ тойрогт “Айнтрахт Франкфурт”-ыг “Буруссиа Парк”-даа хүлээн авлаа.
Мэдээллийн алба

Германы "Бундес лиг"-ийн тэмцээний шилдэг багуудын нэг “Боруссиа Мюнхенгладбах” энэ тойрогт “Айнтрахт Франкфурт”-ыг “Буруссиа Парк”-даа хүлээн авлаа. Тоглолтын 13 дахь минутад зочин баг “Айнтрахт”-аас Гана залуу Кевин-Принс Боатенг хожлын гоолыг оруулж, баг нь бүтэн 3 оноогоо авсан. Франкфуот хотын баг ийнхүү 4 оноотой болсоноор хүснэгтийн 11-р байрт дэвшиж байгаа бол "Унаганууд" хочтой “Боруссиа Мюнхенгладбах” мөн адил 4 оноотой лигийн хүснэгтийн 9-р байрт жагсан байна.



















