“Airman Inc”, Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК-тай хамтарч эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга өдөрлөгийг зохион байгуулав
Мэдээллийн алба

“Airman Inc” Эрүүл мэндийн аялал жуулчлалын компани, Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК-тай хамтарч эрүүл мэндийн аялал жуулчлалын танилцуулга өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК-ний 150 гаруй хөрөнгө оруулагч болон харилцагч ирж оролцлоо. Мөн өдөрлөгт оролцож байгаа харилцагч нарт зориулж гурван илтгэлийг тавьсан.

Тодруулбал, Макро Эдийн засагч Ам долларын өсөлт, Эрүүл мэнд ба хөрөнгө оруулалт, Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлал гэсэн сэдвүүдээр Мандал Ассет гүйцэтгэх захирал Г.Батзориг, Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн дэд захирал Ш.Гантуяа, "Airman Inc" Эрүүл мэндийн аялал жуулчлалын компанийн маркетингийн менежер М. Хоролсүрэн нар илтгэл тавьсан юм.

“Airman Inc” Эрүүл мэндийн аялал жуулчлалын компанийн захирал Ким Пён Сү” БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хийх хөтөлбөрийг танилцуулна. “Airman Inc” Эрүүл мэндийн аялал жуулчлалын компани Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК-тай гурван жил хамтарч ажиллаж байна.
Манайх Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК-тай хамтарч Мандалын даатгуулагч нар зориулсан Эрүүл мэндийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг даатгуулагч нар маш их сонирхож ирсэнд баяртай байна” гэдгийг онцолсон юм.
БНСУ-ын албан ёсны Medical Korea мэдээллээр 2025 онд 201 улсаас нийт 2.01 сая орчим хүн эмчилгээний зорилгоор очсон бөгөөд Монгол Улсын иргэдийн тоо 25,731-д хүрчээ.

Мандал Санхүүгийн Нэгдэл ХХК, Дэд Захирал Ш.Гантуяа"Мандал даатгал улсын эмнэлэг болон хувийн томоохон эмнэлгүүдтэй хамтын ажиллагаатай байдаг. Мандал даатгалтай холбогдож, дотоодын болон олон улсын эмнэлгийн талаар мэдээлэл авах боломжийг нээж өгч байгаа.
Мөн манайх олон улсын даатгал хийдэг. Тухайлбал, ходоодны хорт хавдрыг аль улсын эмнэлэг хамгийн сайн эмчилгээ хийж байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг аль эмнэлэг илүү сайн хийж байна гэдэг нарийн мэдээлэл бидэнд байдаг.
Иймээс бид олон улсын эмнэлгийн талаарх мэдээллийг өгөх боломжтой. Мөн Монголд эмчлэгдэх боломжгүй өвчний шинжилгээний хариуг бидэнд өгөөд олон улсын эмнэлэг рүү мэдээллийг нь явуулаад эмчилгээ болон үнийн саналыг авах боломжтой. Манайх монголчуудынхаа эрүүл мэндийг даатгадаг. Ойролцоогоор 40 мянга хүн гаруй даатгуулсан байгаа” онцолсон юм.




















