Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Улс төр

• Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төрийн байгууллагын алба хаагчдын сахилга бат, ёс зүй, ажлын цаг ашиглалт, бүтээмжид хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов

ЗТ
Зам, Тээврийн Яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
•	Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төрийн байгууллагын алба хаагчдын сахилга бат, ёс зүй, ажлын цаг ашиглалт, бүтээмжид хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов
• Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төрийн байгууллагын алба хаагчдын сахилга бат, ёс зүй, ажлын цаг ашиглалт, бүтээмжид хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.11.16) боллоо. Уг хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга бат, салбарын өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж ажиллах болон тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Мөн шаардлагатай нөхцөлд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, салбарын сайдын зүгээс ЗТЯ болон газар хэлтэс, харьяа байгууллагын удирдлагуудад дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Хуралдааны эхэнд Зам, тээврийн яам болон харьяа байгууллагын удирдлагуудад төрийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны дэг журам, ажлын тасралтгүй, шуурхай байдлыг хангаж, албан хаагчдын цагийн болон ажлын хариуцлагыг сайжруулахыг үүрэг болголоо. Мөн гадаад томилолт, хувийн ажлын чөлөө, ээлжийн амралтыг байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг алдагдуулахгүйгээр зохицуулах, салбарын сайдад хэлж чөлөө зөвшөөрөл авч байхыг санууллаа.

Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйн шаардлагыг чанд мөрдөж, төрийн байгууллагын үйл ажиллагааны шуурхай, хариуцлагатай байдлыг ханган ажиллахыг нийт удирдлагуудад үүрэг болгов.

Иргэний нисэх болон төмөр замын салбаруудад 36 сарын нэг удаагийн тэтгэмжээ авсан албан хаагчдыг дахин эргэн ажиллуулахыг хориглох, төрийн албаны боловсон хүчний асуудалд онцгой анхаарахыг сануулав.

Төмөр замын салбарт Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дууссантай холбогдуулан нүүрс тээврийн вагон нэмж тавих, байнгын ажиллагаатай байх үүргийг “УБТЗ” ХНН болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад өглөө.

Иргэний нисэхийн үндэсний төвд Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу “Цэнхэр барилга”-ын ажлын явц 95 хувьд хүрсэнтэй холбогдуулж үлдсэн ажлыг эрчимжүүлж, өвөлтэй холбогдуулан барилгын дээвэр болон гадна фасадын шинэчлэлийн ажлыг чанартай хийж, цас борооноор дээврээс дусаал дусаж, барилгын чанарт өөрчлөлт оруулахгүй байхыг дахин санууллаа.

Мөн улсын болон олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрөөс төвлөрч буй орлого, төлбөр хураамжийн хэрэгжилтийг ил тод мэдээлж, Сангийн яамтай дахин хэлэлцэж уг орлогыг үр ашигтай зарцуулах төлөвлөлт хийхийг холбогдох нэгжүүдэд үүрэг болгов.

Мөн халтиргаа гулгаа ихээр үүсдэг эрсдэлтэй хэсэг болон гол зам, даваанд ашиглах давс, цас хайлуулах бодис, мөн түлш, шатахууны нөөцийг урьдчилан бүрдүүлж, замын нөхцөл хүндрэх үед шуурхай ашиглахад бэлэн байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа.

Хуваалцах