Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ-д зорчих иргэдэд анхааруулж байна
1/5
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ
Нийслэлийн хэмжээнд “Шар дарцаг” аян эхэллээ. Зураг: МҮОНРТ

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/1479 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Шар дарцаг” аяныг нийслэлийн хэмжээнд 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаатай зохион байгуулах юм.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор НЗДТГ-аас “Шар дарцаг” аяныг жил бүр санаачлан зохион байгуулдаг. “Анхааралтай байвал аюулгүй” аяны хүрээнд хүүхэд багачуудад шар дарцгийг ашиглан гарцаар аюулгүй гарах зааварчилгааг өгч байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд ойр орчмынхоо явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулахыг уриалж байна. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэв.

Хуваалцах