Аж ахуйн нэгжийн удирдлагуудад сургалт зохион байгуулжээ
Дундговь аймгийн төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүнсний холбогдолтой хууль, дүрэм журам болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгаж ажиллах,
Мэдээллийн алба

Дундговь аймгийн төвд худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүнсний холбогдолтой хууль, дүрэм журам болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад нийтлэг илэрч байгаа зөрчлүүдийг арилгаж ажиллах, хямд үнэтэй согтууруулах ундааг худалдан борлуулахгүй байх, өндөр найрлага бүхий техникийн спирт агуулсан ахуйн бүтээгдэхүүнийг хүнсний зориулалтаар хэрэглэж, хохирохоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өглөө.
Мөн уламжлалт “Цагаан сар”-ын баяртай холбогдуулан түргэн гэмтэж муудах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх талаар сургалт хийлээ.


















