Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажилласан жилээ нөхөн тооцуулах хугацаа маргааш дуусна

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт маргааш дуусгавар болно. Иргэдээс өргөдөл, материал хүлээн авах хугацааг өнгөрсөн наймдугаар сарын 1-нд дуусгахаар заасан ч хоёр сараар сунгасан юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажилласан жилээ нөхөн тооцуулах хугацаа маргааш дуусна
Ажилласан жилээ нөхөн тооцуулах хугацаа маргааш дуусна. Зураг: МҮОНРТ

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт маргааш дуусна. Иргэдээс өргөдөл, материал хүлээн авах хугацааг өнгөрсөн наймдугаар сарын 1-нд дуусгахаар заасан ч хоёр сараар сунгасан юм.

Энэ ажил дуусгавар болж буйтай холбогдуулан зарим дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд ажилласан. Дашрамд дурдахад, шимтгэлээ нөхөн төлөх хугацаа маргааш дуусах тул иргэд дүүрэг харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой болжээ. .

Түлхүүр үг:Ажилласан жилээ нөхөн тооцуулах хугацаа маргааш дуусна
Хуваалцах