Ажлын хэсгүүдийн хуралдаан болно
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хурлаар баталсан байнгын хороодын ажлын хэсгийн өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хурлаар баталсан байнгын хороодын ажлын хэсгийн өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
Улсын Их Хурлын даргын 2017 оны 212 дугаар захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд.


















