Академич Ц.Дамдинсүрэнгийн есөн боть номын нээлт болов
Үүнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.
Мэдээллийн алба

Төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номын нээлт өнөөдөр БСШУСЯ-нд боллоо.
Үүнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцов.
"Монгол судлалын шилдэг өв" цуврал болон хэвлэгдсэн тус бүтээлийг "Монгол судлалыг дэмжих сан"-гаас төсөвлөж, академичийн охин, ОХУ-ын Москвагийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Анна Цендина тэргүүтэй МУИС, Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн судлаачдын баг эрхлэн гаргасан байна.
Ц.Дамдинсүрэн нь Монгол хэл, утга зохиол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвисан гарамгай эрдэмтэн билээ.
Тиймээс түүний бүтээлийг "Монгол судлалын шилдэг өв" цувралд оруулж, эмхэтгэсэн байна.


















