“Ах нь цонхны хэмжээ авъя” гэж ороод хулгай хийжээ
Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагч нар бусдын эд зүйлийг залилан мэхлэх замаар хулгай хийдэг хэргийг илрүүлжээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагч нар бусдын эд зүйлийг залилан мэхлэх замаар хулгай хийдэг хэргийг илрүүлжээ. Энэ хэргийг 15 настай иргэн О бусадтай бүлэглэн үйлдсэн байна.
Бага насны хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь “Цонхнуудын чинь хэмжээг авах гэсэн юм”, “Халуун ус байвал мөнгөөр нь авъя” гэх зэрэг үг хэлж анхаарлыг нь сарниулан алт мөнгөн эдлэл, хөөрөг, зөөврийн компьтер зэрэг эд зүйлсийг нь хулгайлан "Хархорин", "Нарантуул" зэрэг захаар явж зарж борлуулдаг байжээ.
Одоогийн байдлаар 29 айлаас иймэрхүү аргаар хулгай хийсэн нь тогтоогдсон байна.


















