Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АХБХ-ны А, В, С зэрэглэлийн мэдлэг сэргээх сургалт болно

Агуулга нь клуб болон тамирчдыг манлайлах, удирдан чиглүүлэх, хөгжүүлэх, клубын хөгжлийн менежментийг сайжруулахад чиглэх аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АХБХ-ны А, В, С зэрэглэлийн мэдлэг сэргээх сургалт болно
АХБХ-ны А, В, С зэрэглэлийн мэдлэг сэргээх сургалт болно. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбоо, Европийн хөлбөмбөгийн холбоотой хамтран сургалт зохион байгуулах гэж байна.

Сургалт ирэх дөрөвдүгээр сарын 3-5-ны 10:00-17:00 цагийн хооронд явагдах аж.

Уг сургалтад оролцсон АХБХ-ны А, В, С зэрэглэлтэй дасгалжуулагч нарыг 10 цагийн мэдлэг сэргээх сургалтад оролцсон гэж үзэх юм байна.

Агуулга нь клуб болон тамирчдыг манлайлах, удирдан чиглүүлэх, хөгжүүлэх, клубын хөгжлийн менежментийг сайжруулахад чиглэх аж.

Сургалтын бүртгэлийг өнөөдөр хүртэл хүлээн авч, техникийн хэлтсээс оролцогчдын бүртгэлээс хамаарч сонгон шалгаруулалтыг хийх юм байна.

Хуваалцах