Ахлах, дунд ангийн сурах бичиг хэвлэгдэж байна
Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хийгдэж эхлээд байгаа билээ. Сурагчдын хамгийн хэрэгтэй зүйл бол сурах бичиг байдаг. Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжих болсонтой холбогдуулан сурах бичгийг шинэчлэх ажлыг 2008 оноос эхлэн хэрэгжүүлэх болсон.
Мэдээллийн алба

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хийгдэж эхлээд байгаа. Сурагчдын хамгийн хэрэгтэй зүйл бол ном, сурах бичиг байдаг. Ерөнхий боловсролын сургуулийг 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжих болсонтой холбогдуулан сурах бичгийг шинэчлэх ажлыг 2008 оноос эхлэн хэрэгжүүлэх болсон.
Энэ жилийн хувьд БШУЯ-аас Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийг хэвлэх ажлыг хичээлийн шинэ жилээс өмнө дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.
Одоогийн байдлаар бага ангийн сурах бичиг хэвлэгдэж дуусжээ. Харин ахлах, дунд ангийн сурах бичиг хэвлэлтээс 8-р сарын 15-ны дотор гарах аж.


















